Анок Яй уушгины эмгэгтэй гэж оношлогджээ
Нью-Йорк. Дэлхийн загварын салбарын нэр хүндтэй супермоделуудийн нэг, 28 настай Анок Яй уушгинд нь нөлөөлж байсан төрөлхийн эмгэгтэй гэж оношлогдсон тухайгаа олон нийтэд мэдээллээ. Тус эмгэг нь түүний уушгийг аажмаар гэмтээж, амьсгалахад ноцтой хүндрэл учруулж байсныг эмч нар тогтоосон байна.
Анок Яйн ярьснаар тэрээр сүүлийн жилүүдэд байнга амьсгаа давчдах, энгийн хөдөлгөөн хийхэд хүртэл амьсгалах хэцүү болох шинж тэмдгийг мэдэрч байсан ч шалтгааныг нь удаан хугацаанд тодорхойлж чадаагүй аж. Харин нарийвчилсан шинжилгээ хийлгэсний дараа уг асуудал нь төрөхөөс нь байсан гажигтай холбоотой болох нь илэрсэн байна.
“Би өөрийгөө эрүүл, хүчтэй гэж боддог байсан ч зарим үед амьсгалах нь хүртэл бэрх санагддаг байлаа” хэмээн тэрээр хуваалцжээ.
Загварын тайз, олон улсын сурталчилгааны ажил ихтэй Анок Яйн хувьд уг өвчин нь бие махбодын төдийгүй сэтгэлзүйн хувьд ч томоохон сорилт болсон байна. Гэсэн ч онош тодорхой болсноор эмчилгээний зөв чиглэлд орж, эрүүл мэндээ нэн тэргүүнд тавих шийдвэр гаргаснаа онцолжээ.
Тэрээр өөрийн түүхийг олон нийтэд хуваалцсанаар “гаднаас эрүүл, төгс харагддаг хүмүүс ч дотроо ноцтой өвчтэй байж болдгийг ойлгуулах”-ыг зорьсон гэж тайлбарласан байна. Мөн амьсгалахад хүндрэлтэй болох, байнгын ядаргаа зэрэг шинж тэмдгийг үл тоомсорлолгүй, мэргэжлийн эмчид эрт хандахыг уриалжээ.
Одоогоор Анок Яй эмчийн хяналтад эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд ажлын хуваариа багасган, эрүүл мэнддээ илүү анхаарч эхэлсэн байна.
























































Сэтгэгдэл ачаалж байна...