Жастин Биберийн хүү Жак Зул сарын баярт бэлэн болжээ
Дуучин Жастин Бибер болон түүний эхнэр, модель Хэйли Бибер нар 16 сартай хүү Жак Блюзтойгоо хамт Зул сарын баярын уур амьсгалыг хэдийн мэдэрч эхэлжээ. Алдарт хосууд гэр бүлээрээ баярыг хоёр дахь удаагаа хамтдаа тэмдэглэхээр бэлтгэж буй халуун дулаан, өхөөрдөм агшнуудаа сошиал сүлжээгээр хуваалцсан байна.
Жастин Бибер Instagram хуудсандаа улаан Сантагийн малгай, улаан цамц өмссөн бяцхан Жак хувийн онгоцонд алхаж буй хөөрхөн зургийг нийтэлжээ. Мөн гэрийнхээ баярын чимэглэлээс зураг оруулж, зуухны дэргэд өлгөөтэй гурван ижил крем өнгийн оймсыг харуулсан нь тэдний гэр бүлээрээ баярыг хэрхэн догдлон угтаж буйг илтгэж байна.
Жастин, Хэйли нар 2018 оны есдүгээр сард гэрлэж, 2024 оны тавдугаар сард Хавайд дахин гэрлэх амлалт өгсөн билээ. Тэд мөн анхны хүүхдээ өлгийдөн авахаа албан ёсоор зарлаж, улмаар Жак Блюз Бибер 2024 оны наймдугаар сард мэндэлсэн юм. Хүү нь төрсний дараа ойрын эх сурвалж:
“Тэд хоёулаа асар их баяртай байна. Хүү нь үнэхээр гайхамшигтай, хөөрхөн, эрүүл саруул байгаа. Эцэг эх болох нь тэдний удаан хугацаанд хүсэж, залбирч ирсэн зүйл байсан” хэмээн ярьж байжээ.
Биберийн гэр бүл баяр ёслол, амралтын өдрүүдийг хамтдаа өнгөрүүлэхийг эрхэмлэдэг. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Хэйли гал тогоонд сианемон жигнэмэг бэлдэж байх үед Жастин хүүтэйгээ цагийг хэрхэн өнгөрүүлж буй агшнуудаа нийтэлсэн байна. Нэг зурагт Жастин нар жаргах үеийн дулаан гэрэлд хүүгийнхээ толгойг зөөлөн үнсэж буй нь олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн бол, Хэйли бассейний дэргэд хүүгээ тэврэн зогсож буй зургийг Instagram Stories-дээ хуваалцжээ.
Ийнхүү Жак Блюз Биберийн хоёр дахь Зул сарын баяр гэр бүлийн халуун дулаан уур амьсгал дунд тохиож, бяцхан хүү баярын догдлолыг аль хэдийнээ мэдэрч, өхөөрдөм төрхөөрөө олны анхаарлыг татаж байна.























































Сэтгэгдэл ачаалж байна...