Дэлгүүр хэсэх нь өөрийгөө хайрлаж байгаа нэг хэлбэр юм
Зарим эмэгтэйчүүд “охиндоо, нөхөртөө, аав ээждээ…” гэж бүхнээ зориулсаар өөрийгөө хамгийн сүүлд тавьдагаа ч анзаардаггүй. Хайртай хүмүүсээ боддог тэр сайхан сэтгэл үнэхээр үнэ цэнтэй. Гэхдээ нэг зүйлийг бүү мартаарай. Та өөрөө ч гэсэн хайрлуулж, халамжлуулж, эрхлэх эрхтэй хүн. Өөрийгөө хайлаж, өөрийгөө шагнах хэрэгтэй. Хэн нэгний биш өөрхийнхөө хайрыг эрэлхийлж, өөрөө өөрийнхөө услагч нь байгаарай.
Өөртөө зориулж дэлгүүр хэсэх нь ганцхан зүйл авахын тухай биш. Онцын шаардлагагүй зүйл ч биш. Энэ бол өөрийгөө анзаарах, амраах, сэтгэлээ өргөөд өгөх нэгэн арга юм. Хэдхэн минут ч болов өөртөө анхаарлаа хандуулахад:
Сэтгэл тайвширч,
Өөрийнхөө хичнээн сайхан эмэгтэй гэдгээ мэдэрч,
Дотор чинь урам зориг, гэрэл нэмэгдэж,
Өөртөө итгэх итгэл сэргэдэг.
Аз жаргалтай, тайван ээж, эхнэр, охин байхын тулд юуны өмнө та өөрөө аз жаргалтай байх ёстой. Өөрийгөө хайрлаж чаддаг хүн бусдыг илүү халамжилж, хайрлаж чаддаг юм шүү.
Тиймээс өөрийгөө ачаалал, хариуцлага, буруутай мэдрэмжид битгий үлдээ. Өнөөдрийг өөртөө зориулж, сэтгэлд чинь баяр авчрах нэг жижиг зүйл хий. Өөртөө таалагдсан юмыг санаа зоволгүй аваарай. Та үүнийг хүртэх үнэ цэнтэй хүн.


































Сэтгэгдэл ачаалж байна...