Өнөөдөр чи хичнээн завгүй, ядарсан, бухимдсан, будаг чинь барзайж , үс чинь сэгсийсэн байсан ч өөртөө урмын үг хэлж, өөрийгөө халуун хайраар тэврэх хэрэгтэй шүү.
Амьдралын хэмнэл дэндүү хурдтай, олон зүйлийг давхар амжуулах гэж зүтгэхдээ бид өөрийгөө мартчих үе бий.
Тиймээс энэ орой өөртөө ганцхан минут ч болов зориул.
Баннандаа халуун ус дүүргээд нам гүмд хэвтэж, өдөржин хүйтэн салхи, утаатай агаарт ядраасан арьсаа амрааж, чийгшүүлж өөрийгөө шагнаарай.
Энэ бол тансаглал биш харин өөрийгөө хайрлаж байгаа хамгийн зөв үйлдэл юм шүү.
“Маргаашийг яаж давна даа…” гэсэн айдастай биш харин ч "Маргааш би хэн гэдгээ, ямар хүчтэйгээ дахин харуулна” гэсэн дайчин, урам зоригтой сэтгэлээр маргаашийг угтаарай.
Чи бол хэн нэгний амьдралыг гэрэлтүүлж чаддаг, өөрийн ертөнцийг бүтээдэг, хөглөдөг гайхалтай эмэгтэй.
Эмэгтэй хүн ямар их ажлыг амжуулж, ямар олон зүйлийг сэтгэлийн нарийн мэдрэмжээр бүтээж чаддаг гээч.
Аз жаргал, урам зориг дүүрэн эмэгтэйд
гай зовлон, гуниг гутрал ойртож чаддаггүй юм.
Тэрэнтэй зэрэгцэх тийм хүчтэй гэрэл түүнээс цацарч байдаг болохоор шүү дээ.
Өнөөдөр өөрийгөө хайрласан үйлдэл бүр
маргаашийн чинь илүү гэрэлтэй, илүү хүчтэй өөрийг бүтээж байдаг.
Чи дотроо хэмжээлшгүй их хүчтэй.


































Сэтгэгдэл ачаалж байна...