Өглөөний мэнд
Өглөөг хэрхэн угтах уу? Ямар мэдрэмжээр эхлүүлэх үү? гэдгээс тэр өдөр ямархуу өнгөрөх нь шууд хамаардаг шүү дээ. Гэвч үсээ ороож, даашинз өмсөөд хичээн хичээж гарсан ч таагүй мэдрэмжүүд, хүмүүсийн сөрөг энерги биднийг шууд л нураадаг. Тэр бүхнээс өөрийгөө хамгаалж, өөрийнхөө өглөөг өөрөө аварч сурах нь хамгийн зөв. Хэн нэгнээс хамаарч, хэн нэгний бохир нөлөөнд автаж өнөөдрийн аз жаргалыг чинь булаахыг битгий зөвшөөр. Бардам байж өөрийгөө хайрла. Халуун цай, кофе ууж, гүнзгий амьсгал аван шинэ өглөөний нарыг мэдэрч, тайван мэдрэмж төрүүлэх зураг үзэн өөрийн амар амгаланг хадгалаарай. Өнөөдөр үнэхээр сайхан өнгөрөх болно гэж өөртөө шивнээд өдрийг эхлүүлээрэй. Чи амьдралынхаа гол дүр нь юм шүү. Амжилт


































Сэтгэгдэл ачаалж байна...