Загварын ертөнцийн хамгийн нөлөө бүхий моделиудын нэг Кендалл Женнер Emporio Armani брэндийн дэлхийн үнэртэй усны элч болсноо албан ёсоор зарлалаа. Тэрээр тус брэндийн шинэ “Power of You” нэртэй үнэртэй усны олон улсын кампанит ажлын гол дүрд тоглож, орчин үеийн эмэгтэйлэг байдлыг илэрхийлсэн шинэ дүр төрхийг бүрдүүлжээ.
Emporio Armani “Power of You” үнэрийг “зоригтой, донтуулдаг, эрх чөлөөтэй” хэмээн тодорхойлж, уламжлалт амтлаг үнэрийг орчин үеийн мэдрэмжтэй, шинэлэг хэлбэрт оруулсан гэдгийг онцолж байна. Кампанит ажил нь өөртөө итгэлтэй, өөрийнхөөрөө байх хүчийг илэрхийлэхэд чиглэсэн бөгөөд энэ нь Кендалл Женнерийн имиж, үзэл санаатай төгс нийцэж буй аж.

Кендалл Женнер энэхүү хамтын ажиллагааны талаар:
“Emporio Armani гэр бүлд нэгдэх нь миний хувьд амархан шийдвэр байсан. Тэд үргэлж өөрийнхөөрөө байхыг дэмждэгт би дуртай. ‘Power of You’ үнэр нь сэтгэл татам, баян, бас үнэхээр мэдрэмжтэй” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
Тус үнэрийг нэрт перфюмерүүд болох Нисрин Гриллиэ болон Надэж Ле Гарлантезек нар бүтээсэн бөгөөд амтлаг, дулаан, гүн үнэрийн тэнцвэрийг гайхалтайгаар бий болгосон байна. “Power of You” үнэр нь маракуя-пассийн жимс, франгипани, Мадагаскарын ваниль, бензоин, цистус абсолют зэрэг найрлагыг хослуулж, гүн гүнзгий, донтуулдаг, дулаан мэдрэмж төрүүлэх онцлогтой.

Emporio Armani брэнд Кендалл Женнерийн загварын салбарт үзүүлсэн дэлхийн хэмжээний нөлөөг онцолж, түүний орчин үеийн эмэгтэйлэг байдал, өөртөө итгэлтэй дүр төрх нь “Power of You” үнэрийн үзэл санааг төгс илэрхийлж байна гэж тэмдэглэжээ.
























































Сэтгэгдэл ачаалж байна...