Монгол Улсын Засгийн газар болон УИХ-аас эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх, эрх тэгш байдлыг хангах чиглэлд томоохон алхмуудыг хийж байна. Үүний нэг тод илрэл нь 2025 онд албан ёсоор нээлтээ хийсэн “Women Entrepreneurs Finance Code” хөтөлбөр юм. Төр таны бизнесийг улс орны хөгжлийн хөдөлгүүр гэж харж, бодлогын түвшинд дэмжиж эхэллээ.
Бүсгүй та энэхүү хөтөлбөрийн хүрээнд дараах давуу талуудыг эдлэх боломжтой вэ
Санхүүгийн тусгай нөхцөл: Банкнууд эмэгтэйчүүдийн бизнесийн онцлогт тохирсон, илүү уян хатан шалгуур бүхий зээлийн бүтээгдэхүүнүүдийг санал болгоно.
Барьцаа хөрөнгийн хөнгөлөлт: Барьцаа хөрөнгө дутагдалтай байгаа бизнес эрхлэгчдэд зориулсан батлан даалтын тусгай механизмыг ашиглах боломж бүрдэнэ.
Чадваржуулах сургалт: Санхүүгийн мэдлэг олгох, бизнесээ дижитал болгох болон гадаад зах зээлд гарах чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөх үйлчилгээ авна.
Хэрхэн, хаанаас зээл болон тусламж авах вэ?
Харилцагч банкнууд: Хан Банк, Хас Банк, Голомт Банк зэрэг Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (EBRD)-тай хамтардаг банкнууд дээр очиж, "Women in Business" эсвэл "Finance Code"-той холбоотой шинэ зээлийн мэдээллийг лавлаарай.
Төрийн агентлагууд: Жижиг, дунд үйлдвэрийн газар (ЖДҮГ)-аас зарлагддаг эмэгтэйчүүдийг дэмжих тусгай квоттой хөнгөлөлттэй зээлийн төслүүдэд хандах.
Зээлийн батлан даалтын сан: Бизнесийн зээл авахад барьцаа хөрөнгө тань хүрэлцэхгүй бол энэхүү санд хандаж, төрөөс гаргасан батлан даалтыг ашиглах.
Бизнес эрхлэгч бүсгүй танд төр, засгаас бодлогын "ногоон гэрэл"-ийг асааж, санхүүгийн болон сургалтын бүхий л үүд хаалгыг нээж байна. Одоо зөвхөн таны хичээл зүтгэл, тууштай байдал л үлдлээ.
Эх сурвалж: www.mongolbank.mn , www.ebrd.com
























































Сэтгэгдэл ачаалж байна...