2026 оны тренд болон эргэн ирж буй It Bag-ууд
Загварын ертөнцөд “It bag” гэдэг нь зүгээр нэг улирлын шинэ цүнхийг хэлдэггүй. Энэ бол тухайн үеийн эмэгтэйчүүдийн мөрөөдөл, хэв маяг, өөртөө итгэх итгэлийг илэрхийлж чадсан онцгой дагалдах хэрэгсэл юм. Зарим цүнхийг харахад л бид өнгөрсөн үеийн стиль, Хүүхэд насны дурсамж, тэр үеийн “icon” бүсгүйчүүдийг өөрийн эрхгүй санадаг.
2026 он эхэлж буй энэ үед загварын ертөнц шинэ зүйлрүү яарахаасаа илүү, утга учиртай, түүхтэй, үнэ цэнтэй сонголтыг дахин үнэлж эхэллээ. Тийм ч учраас нэгэн цагт олны хайрыг татаж, street style-аас эхлээд улаан хивсний тайз хүртэл ноёрхож байсан It bag-ууд дахин трэнд болж, загварын тайз болон хотын гудамжинд эргэн харагдах боллоо.
Vogue болон олон улсын fashion экспертүүдийн онцолж буйгаар, энэ эргэн ирэлт нь “Чанартай, олон жилийн эдэлгээтэй, өөрийн гэсэн түүхтэй аксесуар”-т эмэгтэйчүүд дахин татагдаж эхэлсний илрэл юм.
Орчин үеийн бүсгүйчүүд өнөөдөр: Хэт их лого, түр зуурын трендээс илүү өөрийн стильд тохирох, нас, улирал, нөхцөл байдал харгалзахгүй авч явахад тохиромжтой өөрийг нь илэрхийлэх цүнхийг сонгох болсон.
Энэ жил дараах загварууд хамгийн их эрэлттэй байх төлөвтэй байна.
1. Рок болон Минимализмын холимог: Balenciaga Le City
Y2K буюу 2000-аад оны гудамжны стилийг тодорхойлж байсан энэ цүнх дахин "Runway" дээр гарч ирлээ.
- Хэт албаны биш, бага зэрэг "замбараагүй" атлаа ямар ч хувцаслалтад хүчтэй төрх нэмдэг.
2. Нууцлаг бөгөөд Практик: Fendi Spy Bag
Жижигхэн нууц тасалгаануудтай, өвөрмөц хэлбэрээрээ алдартай энэ цүнх 20 жилийн дараа дахин тренд болж байна.
- Энэ бол зөвхөн цүнх биш, таны стилийг сонирхолтой болгох "нууц зэвсэг".
3. Ажил хэрэгч бүсгүйн сонголт: Chanel Executive Tote
Хэзээ ч моодноос гардаггүй (Timeless), тансаг зэрэглэлийн энэ загвар эргэн ирлээ.
- Ажилдаа явахдаа ч, өдөр тутамдаа ч барьж болох хамгийн практик, чамин загвар.
4. Ретро ба Модерн: Calvin Klein Frame & Mulberry Bayswater
90-ээд оны цэвэрхэн шугамтай Calvin Klein болон ретро хэв маягтай Mulberry-ийн тоте цүнхнүүд бизнес стилийг street style-тай төгс холбоно.
Яагаад заавал "Хуучин" загварууд гэж?
Загварын редакторууд үүнийг 3 шалтгаанаар тайлбарлаж байна:
- 🔹 Ностальги: Бид өнгөрсөн үеийн сайхан дурсамж, тэр үеийн стилийг санагалзаж байна.
- 🔹 Цаг хугацаагүй загвар: Зарим зүйлс 50 жилийн дараа ч үнэ цэнээ алддаггүй.
- 🔹 Дахин ашиглалт (Sustainability): Шинээр үйлдвэрлэхээс илүү чанартай, түүхтэй винтаж загварыг сонгох нь орчин үеийн ухаалаг хэрэглээ юм.
2026 онд тренд болох эдгээр загварууд таны зан төлөв, ухаалаг сонголтыг илтгэх болно. Шинийг хайхаасаа өмнө "хуучин" эрдэнэсээ дахин нэг харж, тренд болж буй цаг үеийн загварыг сонгохыг зөвлөж байна.
Эх сурвалж: www.vogue.com
























































Сэтгэгдэл ачаалж байна...