Эмэгтэйчүүдийн сэтгэл зүйн тусламж, эрүүл мэндийн дэмжлэгийг илүү ойр, хүртээмжтэй болгох зорилготой Women’s Digital Health Challenge 2025 олон улсын инновацийн уралдаанд эмэгтэйчүүдэд чиглэсэн хоёр шинэ мэдээллийн технологид суурилсан дижитал платформ шалгарч, шагнал хүртлээ.
Тус уралдааныг Cogniss, Health Innovation Network болон Amazon Web Services (AWS) хамтран зохион байгуулсан бөгөөд эмэгтэйчүүдийн өдөр тутам тулгардаг сэтгэл зүйн ачаалал, эрүүл мэндийн хэрэгцээнд нийцсэн аюулгүй, тэгш хүртээмжтэй дижитал орчин бүрдүүлэх, сэтгэл зүйн дэмжлэгийн шинэлэг, хэрэглэхэд хялбар цахим шийдлүүдийг хөгжүүлэхэд голлон анхаарсан байна.
Тодруулбал, эдгээр дижитал платформ нь эмэгтэйчүүдийн амьдралын тодорхой үе шатанд тулгардаг сэтгэл зүйн дарамт, стресс, сэтгэл санааны тогтворгүй байдлыг бууруулах, мэргэжлийн зөвлөгөө, баталгаатай мэдээллийг аюулгүй орчинд, цаг хугацаа, байршлаас үл хамааран авах боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн байна.
Мөн жирэмслэлт, эх болох үе, гэр бүл-ажлын тэнцвэр, асаргааны ачаалал зэрэг эмэгтэйчүүдэд онцгойлон тохиолддог сэтгэл зүйн хэрэгцээг харгалзан үзэж, хувь хүнд тохирсон дэмжлэг, өөрийгөө арчлах арга хэрэгслүүдийг дижитал хэлбэрээр санал болгож байгаагаараа онцлог юм.
NVP Minds
- Их Британи Улсын Оксфордын их сургуулийн академич, клиникийн сэтгэл зүйч нарын удирдлага дор боловсруулсан энэхүү апп нь цочмог хордлогын (hyperemesis gravidarum) үед сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой.
- Энэ нөхцөл нь жирэмсний үед эрчимтэй бөөлжих, бөөлжлийн даалгүй өвдөлт үүсгэж, сэтгэл санааны хүндрэлийг дагуулдаг бөгөөд NVP Minds апп нь хэрэглэгчдэд нийгэм, clinical болон мэргэжлийн дэмжлэгтэй ресурс хүргэх боломжтой.
HearHer
- Их Британи Улсын Бат их сургуулийн клиникийн сэтгэл зүйчдийн багийн бүтээл бөгөөд хүүхдийн сэтгэл зүй, хөгжлийн асуудалтай ээжүүдэд зориулсан апп юм.
- Анхаарал шаардсан хүүхдүүдтэй гэртээ сэтгэл зүйн дэмжлэг авахад хүндрэлтэй байдаг ээжүүдийн хувьд байнгын стресс, сэтгэл гутрал, ядралт зэрэг нөхцөлүүдийг бууруулахад туслах зорилготой.
Эх сурвалж: www.digitalhealth.net
























































Сэтгэгдэл ачаалж байна...