Алдарт жүжигчин, дуучин Keke Palmer өвлийн улиралд өөрийгөө арчлах, гэрийн уур амьсгалыг илүү тухтай болгоход тусалдаг дуртай гоо сайхан, гэрийн хэрэглээний бүтээгдэхүүнүүдээ хуваалцлаа. Тэрээр завгүй амьдралын хэв маягтай ч практик, хялбар шийдлүүдийг эрхэмлэдэг гэдгээ нуусангүй. “Би үнэхээр л сүүлчийн мөчид Amazon-оос захиалга хийчихдэг” хэмээн тэр инээмсэглэн ярьжээ.
Keke-ийн хувьд өвөл бол self-care буюу өөрийгөө эрхлүүлэх цаг. Хүйтэн, хуурай улиралд арьс, үсийг хамгаалах чийгшүүлэгч, тэжээл өгөх бүтээгдэхүүнүүд түүний заавал хэрэглэдэг зүйлсийн нэг. Тэрээр арьсыг зөөлөн, чийглэг байлгадаг тос, маск, мөн үсийг гэмтлээс хамгаалж гялалзуулах арчилгааны бүтээгдэхүүнүүдийг онцолсон байна.

Мөн гэртээ амрах мөчийг илүү тухтай болгох жижиг атлаа үр дүнтэй эд зүйлс түүний жагсаалтад багтжээ. Дулаан хөнжил, зөөлөн шаахай, массажийн хэрэгсэл зэрэг нь урт өдрийн дараа тайвшрахад тусалдаг гэнэ. Keke-ийн хэлснээр, ийм энгийн сонголтууд нь сэтгэл санааг тайвшруулж, өвлийн улирлыг илүү дулаахан мэдрэмжтэй болгодог аж.
Тэрээр эдгээр бүтээгдэхүүнүүдийн давуу талыг хялбархан захиалж болдог, үнэ боломжийн гэдгээр нь онцолсон. Ялангуяа завгүй ээж, ажил ихтэй хүмүүсийн хувьд сүүлчийн мөчид ч хурдан захиалж, амьдралдаа бодит өөрчлөлт авчрах боломжтой нь чухал гэжээ.
Keke Palmer-ийн зөвлөгөө нэг их тансаг, хол хүрэхгүй ч өдөр тутмын амьдралд хэрэгтэй, бодит байдлаараа олны анхаарлыг татаж байна. Өвлийг илүү тухтай, өөртөө анхаарал тавьсан байдлаар өнгөрөөхийг хүсвэл түүний “сүүлчийн мөчийн Amazon захиалгууд”-аас санаа авахад илүүдэхгүй биз ээ.
























































Сэтгэгдэл ачаалж байна...