Солонгосын алдартай K-pop хамтлаг TWICE 2026 оныг угтан Victoria’s Secret PINK брэндийн шинэ сурталчилгааны компанит ажилд оролцож, Валентины өдрийн цуглуулгыг танилцууллаа. Хамтлагийн гишүүд болох Nayeon, Momo, Jihyo, Tzuyu нар тус компанит ажилд гүнзгий оролцож, шинэ загваруудыг үзэгчдэд сонирхуулжээ.
2025 оны Victoria’s Secret-ийн загварын шоунд PINK тайзан дээр тоглолтоо амжилттай үзүүлсний дараа TWICE хамтлагийн гишүүд шинэ хөхний даруулга, дотуур хувцасны цуглуулгыг танилцуулж, цахим орчинд хурдан трэнд болжээ. Тодруулбал, Tzuyu-гийн өмссөн Wear Everywhere Push-Up Bra ягаан, нил ягаан өнгийн хослол нь үзэгчдийн анхаарлыг татаж, удаагүй бүрэн зарагдсан байна. Одоо тэрээр PINK брэндийн шинэ хөхний даруулгын нүүр царай болжээ.

Шинэ загваруудын нэг болох Wink Lightly Lined Plunge Bra нь хагас доторлогоотой, бүрэн хаалттай материалтай бөгөөд өхөөрдөм, нимгэн торон чимэглэлээрээ онцлог. Энэ загвар нь Валентины өдрөөр өмсөхөд төгс тохиромжтой бөгөөд өнгөний сонголт нь улаан, хар, тод ягаан, нил ягаан гэсэн төрөл бүрийн сонголттой. Зарим загварын аяганы төв хэсэгт зүрхэн хэлбэртэй жижиг металл нүхтэй чимэглэл байрласан нь үзэмжийг илүү нэмдэг. Тус хөхний даруулгыг дангаар нь өмсөж эсвэл богино, сул футболкан дээр давхарлаж загварчлах боломжтой.
Мөн Momo Hushed Lilac Cherries хээтэй Pointelle Slip Dress болон Pink Tulip өнгийн Wink Lightly Lined Balconette Bra-гийн дээд хэсгийг ил гаргаж, загварын шоуны үеэр өмссөн ирвэс хээтэй комбинзонтой төстэй хувилбараар өдөр тутмын стийл үүсгэсэн бол, Nayeon Black Cherries хээтэй Pointelle Henley Cami болон улаан өнгийн тохирсон хөхний даруулгыг хослуулсан байна. Тэрээр логотой дотуур хувцасны бүсийг харуулахын тулд намхан спорт өмд өмссөн нь хөнгөн, хөөрхөн төрхийг бүрдүүлжээ.
Энэхүү кампанит ажил нь Valentine’s Day-д бэлэг өгөх, өөрийгөө эрхлүүлэхэд төгс зохицсон бөгөөд TWICE хамтлагийн үзэсгэлэнтэй төрх, PINK брэндийн хөхний даруулга, дотуур хувцасны шинэлэг загваруудыг танилцуулснаар шүтэн бишрэгчдэд сонголт хийхэд туслах болно.
























































Сэтгэгдэл ачаалж байна...