2026 оны Golden Globe Awards улаан хивсний хамгийн их яригдсан, олон хүний анхаарлыг татсан мөчүүдийн нэг нь жүжигчин Jennifer Lawrence‑ийн зоримог “naked dress” трендийг дахин амилуулсан төрх байлаа. Тэрээр sheer буюу тунгалаг, арьсны өнгөнд ойрхон даашинз өмссөн нь олны дунд шууд л Beyoncé‑ийн 2015 оны Met Gala‑гийн нүцгэн стильстэй төстэй гэж яригдах болсон юм.

Jennifer‑ийн сонгосон даашинз нь Givenchy брэндийн custom gown байв. Энэ нь тал талаасаа тэгшгүй тунгалаг материалтай, цэцгийн хатгамалтай, биеийн шугамыг тодотгосон загвар бөгөөд хажуу талд cut‑out хэсгүүд, V‑хэлбэрийн хүзүүвчтэйгээр дизайнлагджээ.
Түүний энэ төрх нь Beyoncé‑ийн 2015 Met Gala‑д өмссөн Givenchy‑ийн тунгалаг, чимэглэлээр баялаг ганц эсгүүртэй даашинз‑ыг санагдууллаа. Тэр үед Beyoncé‑ийн даашинз нь олон хүний дурсамжинд үлдэн, тэргүүн fashion мөчүүдийн нэг болж байсан юм.
























































Сэтгэгдэл ачаалж байна...