Таны үс бол таныг чимэх хамгийн том гоёл буюу 'титэм' юм. Сайхан үс нь эмэгтэй хүний өөртөө итгэх итгэлийг 30%-иар өсгөдөг болохыг судалгаагаар тогтоожээ. Тиймээс өвлийн хүйтэн улиралд үсээ хайрлаж, гялалзсан хэвээр нь хадгалахад тань туслах үнэтэй зөвлөгөөнүүдийг хүргэж байна
1️. Өөртөө зориулах 15 минут
Өвөл үс чийгээр маш их цангадаг тул долоо хоногт 1-2 удаа гүн тэжээл өгөх маск тавьж хэвшээрэй. Маскаа түрхээд дуртай хөгжмөө сонсох 15 минут нь зөвхөн үсэнд биш, таны сэтгэл санаанд ч эерэг нөлөө үзүүлэх "мини-спа" болох болно.
2️. Соронзондохыг "моодоос" гаргая
Үс босож соронзондох нь чийг дутагдсаны шинж юм. Үүнээс сэргийлэхийн тулд хуванцар биш, байгалийн модон сам сонгоорой. Хэрэв үс тань босоод байвал алган дээрээ маш бага үсний тос эсвэл чийгшүүлэгч түрхээд илэхэд л хангалттай.
3️. Угаах давтамжаа зохицуулж үсээ "амраа"
Өвөл үсээ өдөр бүр угаах нь хуйхны байгалийн тослогийг алдагдуулж, үсийг өнгөгүй болгодог. 2-3 хоногт нэг удаа бүлээн усаар угаах нь үсэндээ амралт өгч буй хэрэг юм. Харин угаасны дараа заавал ангижруулагч хэрэглэж хэвшээрэй.
4️. Зөв хатаах нь эрүүл үсний үндэс
Хүйтэнд нойтон үстэй гарах нь үсийг хөлдөөж, хугарамтгай болгох эрсдэлтэй. Үсээ угаасны дараа алчуураар зөөлөн дарж усыг нь шингээж аваад, сэнсээр хатаахдаа хэт халуун биш, бүлээн агаараар үлээлгэж хэвшээрэй
Эх сурвалж:The "Good Hair Day" Survey
























































Сэтгэгдэл ачаалж байна...