Судлаачид хүүхдээ хөхөөр хооллох нь зөвхөн хүүхдэд сайн төдийгүй, эхийн биед урт хугацааны хамгаалалт үүсгэдэг болохыг тогтоожээ.
Хөхөөр хооллосны дараа эхийн хөхний эдэд тусгай дархлааны эсүүд бий болдог бөгөөд тэдгээр нь 50 хүртэл жил хадгалагдан, хорт хавдар үүсгэж болох эсүүдийг илрүүлж устгах чадвартай байдаг.
Судалгаагаар жирэмслэлтээс эхлээд хүүхдээ хөхүүлж, хөхнөөс нь гаргах хүртэлх бүх үеийг дамжсан эмэгтэйчүүдийн биед ийм хамгаалалтын эс илүү ихээр хуримтлагддаг болохыг тогтоожээ.
Хулгана дээр хийсэн туршилтаар ч үүнийг баталсан байна
дархлааны эсүүдтэй хулгануудын хөхний хавдар удаан өссөн, харин эдгээр эсийг арилгасны дараа хавдар хурдан тархсан аж.
Мөн 1000 гаруй эмэгтэйчүүдийн мэдээллээс харахад, хүүхдээ хөхүүлсэн эмэгтэйчүүдийн дархлаа илүү идэвхтэй байсан ба тэд оношлогдсоны дараа дунджаар илүү удаан насалсан байна.
Тиймээс хүүхдээ хөхөөр хооллох нь зөвхөн хүүхдэд төдийгүй, эхийн бие махбодод ч олон жил үргэлжлэх ашиг тустай болохыг шинжлэх ухаан харуулж байна.
🩺 Хүндэтгэх шалтгааны улмаас хүүхдээ хөхүүлж чадаагүй эмэгтэйчүүдэд зориулж судлаачид онцолж хэлэхдээ: эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөн, стрессээ зөв удирдах, тогтмол эмчид үзүүлэх зэрэг олон хүчин зүйл хөхний эрүүл мэндэд адил ач холбогдолтой гэжээ. Өөрөөр хэлбэл, хүүхдээ хөхүүлэх нь нэг давуу тал боловч ганц хамгаалалт биш юм.
Эх сурвалж: New Scientist, 2025 оны 10-р сарын 20
Гарчиг: “Breastfeeding causes a surge in immune cells that could prevent cancer”























































Сэтгэгдэл ачаалж байна...