2026 оны 1 дүгээр сард Францын тансаг загварын Balenciaga брэнд “Zero” нэртэй minimalist гутлыг танилцууллаа. Энэхүү шинэ загвар нь алхах болгонд улгүй мэт мэдрэмж төрүүлэх зорилготой.
Шинэ гутал нь хөлний байгалийн хэлбэрийг дагаж бүтээгдсэн 3D хэвлэгдсэн материалтай бөгөөд гутал, арьс хоорондын заагийг бүдэгрүүлдэг minimalist дизайнтай юм. Гол нь EVA материалаар хийгдсэн бөгөөд эрхий хуруунд багахан бүрхүүл, улны ихэнх хэсэг нь нээлттэй. Хар, цагаан, беж, бор өнгөний сонголттой.
Фанатууд энэхүү загварыг магтаж байгаа ч олон хүн цахим орчинд “Яагаад улгүй мэдрэмж $450 үнэтэй байдаг юм бэ?” гэсэн маргаан үүсгэж байна.
Balenciaga брэндийн Fall 2025 коллекцын нэгэн онцлох piece болсон энэхүү minimalist загвар нь сошиалд халуун сэдэв болж, загварын ертөнцөд шинэ трендийг эхлүүлж магадгүй байна.
Эх сурвалж: www.designboom.com
























































Сэтгэгдэл ачаалж байна...