Хэцүү үед уйлах нь зүгээр нэг сэтгэл хөдлөлийн илэрхийлэл биш, харин бие махбодод эерэг нөлөө үзүүлдэг байгалийн механизм болохыг мэргэжилтнүүд онцолж байна.
Harvard Health-д нийтлэгдсэн Leo Newhouse-ийн “Is crying good for you?” нийтлэлд дурдсанаар уйлах үед бие тайвширч, стресс бууруулах үйлчилгээтэй окситоцин болон эндорфин дааврууд ялгардаг байна. Эдгээр даавар нь сэтгэл санааг сайжруулж, өвдөлтийг багасгахад ч нөлөөлдөг ажээ.
Мөн уйлах нь биеэс зарим хорт бодисыг гадагшлуулахад тусалж, цусны даралтыг бууруулах, нүдийг чийгшүүлэх зэрэг давхар ач холбогдолтой болохыг судлаачид тэмдэглэжээ.























































Сэтгэгдэл ачаалж байна...