2026 онд пянз, кассет болон дижитал аппаратын араас утастай чихэвч залуусын дунд хүчтэй эргэн ирж, борлуулалт нь 20 гаруй хувиар өслөө.
Анх "Airpods" гарч ирэхэд утастай чихэвчийг хэрэглээнээс бүрэн гарна гэж таамаглаж байсан ч ретро загварын давлагаа болон алдартнуудын нөлөөгөөр энэ хандлага өөрчлөгджээ. Лили-Рөүз Депп, Белла Хадид зэрэг одод болон "Vogue" сэтгүүл утастай чихэвчийг гоёлын аксесуар болгон сурталчилсан нь уг трендэд томоохон түлхэц болсон байна.
Circana судалгааны фирмийн сүүлд гаргасан тайланд мэдээлснээр утастай чихэвчний борлуулалт таван жил дараалан буурсны дараа гэнэт эрчтэй сэргэж, 2025 онд зах зээлдээ эзлэх хувь нь 3 хувиар өсөөд зогсохгүй 2026 оны гурван сард борлуулалт нь 20 гаруй хувиар цойлсон байна.
Үүнээс гадна "Gen Z" үеийнхний хувьд дижитал бүтээгдэхүүн зөвхөн дэвшилтэт, хэрэгцээтэй байх бус "хэрэгцээтэй, хөгжөөнтэй, гоё харагддаг" байх нь чухал болжээ.























































Сэтгэгдэл ачаалж байна...