Kansas City Chiefs багийн од тоглогч, NFL-ийн түүхэн дэх шилдэг tight end-үүдийн нэг Трэвис Келси зодог тайлах эсэх эцсийн шийдвэрээ улирал бүрэн дууссаны дараа гаргана гэдгээ мэдэгдлээ.
Chiefs баг улирлын сүүлийн тоглолтдоо ялагдал хүлээсний дараа Келси хэвлэлийнхэнд хандан ирээдүйнхээ талаар шууд тодорхой хариулт өгөхөөс татгалзсан ч яарахгүй, нухацтай бодож байж шийднэ гэдгээ онцолсон байна. Тэрээр энэ шийдвэр нь зөвхөн өөрт нь бус, гэр бүл, ойр дотныхонтой нь ч хамаатай чухал алхам гэдгийг дурджээ.

36 настай Келси NFL-д олон жил тоглохдоо Super Bowl-ийн аварга болж, хувийн болон багийн олон дээд амжилтыг тогтоосон. Иймээс түүний зодог тайлах эсэх асуудал нь зөвхөн Chiefs багийн фэнүүд төдийгүй бүх NFL сонирхогчдын анхаарлын төвд байна.
Сүүлийн улирал Chiefs багийн хувьд хүлээлтэд хүрээгүй ч Келси талбай дээр ахмад тоглогчийн хувьд манлайллаа харуулж, багаа дэмжсэн хэвээр байсан. Гэсэн ч улирал өндөрлөсөн энэ үед түүний хэлсэн үг, сэтгэл хөдлөл нь карьерынхаа дараагийн шатанд шилжихэд ойртсон байж магадгүй гэсэн таамгийг улам хүчтэй болгож байна.
Өмнөх жилүүдэд Келси ижил төстэй ярианы дараа дахин талбайд эргэн ирж байсан туршлагатай. Харин энэ удаад тэрээр илүү тайван, бодлоготойгоор шийдвэр гаргахыг зорьж буйгаа илэрхийлжээ.
Трэвис Келси яг тодорхой огноо хэлээгүй ч ойрын хугацаанд, улирал бүрэн дуусч, амралтын үе эхэлсний дараа эцсийн шийдвэрээ гаргана гэж үзэж байна.

























































Сэтгэгдэл ачаалж байна...